Монгол, Оросын цэргүүд хамтран алан хядагчидтай тэмцэх сургуулилт хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ” сургуулилтын үеэр хоёр улсын алба хаагчид уулархаг болон цөлийн нөхцөлд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах сургуулилт хийнэ гэж лхагва гарагт /2022.04.27/ ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлэв.

Хээрийн сургуулилтын төлөвлөлтийн асуудлаар Монголд болсон эхний бага хурлын үеэр Монгол Улсын зэвсэгт хүчин, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн төлөөлөгчид хамтарсан арга хэмжээний хэлбэр, анги нэгтгэлүүдийн практик ажиллагааны журам, цэргүүдийн хангамжийн зохион байгуулалтын асуудал болон соёл, амралтын арга хэмжээний талаар тохиролцжээ.

Жил бүр зохион байгуулдаг уламжлалт сургуулилтын эхний үе шатанд терроризмын эсрэг хамтарсан нэгтгэл байгуулан, улмаар эл нэгтгэл нь хоёрдугаар үе шатанд нөхцөлт хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах даалгавар гүйцэтгэх юм.

“Сэлэнгэ-2022” сургуулилт харилцан итгэлцэл, тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим дээр суурилсан Монгол, Оросын түншлэлийг хөгжүүлэх зорилготой. Сургуулилтын хүрээнд явуулж буй ажиллагаанууд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг өндөр түвшинд хангах замаар олон улсын аюулгүй байдлын шинэ сорилтууд болон заналхийлэлд шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадварыг хангахад чиглэсэн гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.93) 2022 оны 04 сарын 29

Энэ жилдээ өнжөөчээ.

0  |  0
Zub(192.82.84.78) 2022 оны 04 сарын 28

Zub2 oros tusalj baisiin neg tusalsan ch yahvdee

0  |  0
Pee(202.126.89.26) 2022 оны 04 сарын 28

Сурах юм үлдсэн юм уу? Арга тактик нь олигтой биш юм биш үү? Украйнд хүүрээ тараалгаад байгаа сурагтай

0  |  0
Kkkkk(178.235.177.117) 2022 оны 04 сарын 28

Uher mongol sankcid orloo

0  |  0
Х(202.9.41.8) 2022 оны 04 сарын 27

Амжилт

1  |  0
mnbvcб(88.116.92.142) 2022 оны 04 сарын 27

Украйнлуу дайрсныг манайх дэмжиж байгаа юмуу

0  |  1
dorj geh mald hudala(192.82.74.144) 2022 оны 04 сарын 29

za bitgii buraad bai za. 1937 onii helmegdvvleltend 27000 hvn l vhsen za. tvvhiin barimt material ni bii shuu. medehgui baij bitgii burj bai za. hervee 1921 ond orosuud tusalj tusgaar uls bolgoogui bol odiind bid dundad ulsiin vei mongu geed 1 say hvrehgui hvntei suuj bga za. 1939 ond yponiig halhiin gold but tsohiogui bol yponii darlald bgaad daraa ni hyatadiin cholooh armi orj irj abah blaa. cham metiin novshuud mongoliin ard tvmenii songoltiig shvvj muulahgui shuu.

5  |  2
Дорж(202.21.108.146) 2022 оны 04 сарын 29

Манай залуучуудыг Украйны дайн руу явуулж хядуулах нь нь дээ. Болгоомжтой л байгаарай даа. Бурхан гончигсум минь. 1937 онд манай 40 000 хүнийг хядчихсан улс шүү дээ. Муу ёрын цаг айсуй байна шүү. Ёрын муу юм цаагуур л өнгөрөөсэй билээ.

2  |  3
З(202.126.89.143) 2022 оны 04 сарын 27

энэ одоо юу болоод байна аа

1  |  2
Top