Нийтийн тээврийн 70, сургуулийн 75 автобусыг үйлчилгээнд гаргана

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Засгийн газрын өнөөдрийн (2022.05.18) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх талаар танилцууллаа. 

Тэрбээр "Улаанбаатар хотод  төрийн болон хувийн 1200 орчим нийтийн тээвэр үйлчилгээнд явж байгаа. Үүнээс зайлшгүй шинэчлэх шаардлагатай 975 орчим тээврийн хэрэгсэл байна.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 50 хувийг энэ жил шийдвэрлэнэ. Үлдсэн хувийг  2023, 2024 онд хийж дуусгана. Тодруулбал, энэ онд 590, 2023 онд 299, 2024 онд 86 автобусыг шинэчилнэ.  

Сарын хугацаанд нийтийн тээврийн 70, сургуулийн 75  автобус үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна. Эдгээр автобус хил дээр ирсэн.

Төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хотын парк шинэчлэлтийн 60 хувь буюу 590 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор татан авна. Зээл авна. Зээлээ ашиглалтаараа төлнө" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top