Хэрүүл маргаантай орчинд цэцэг ургадаггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Өнгө өнгөөр алаглах цэцэгс бидэнд эрүүл сайхан орчин бэлэглэхээс гадна сэтгэлд дотно сайхан сэтгэгдлийг төрүүлэн зөв энерги ялгаруулж байдаг. Цэцэг агаар чийгшүүлж, орчны дуу чимээг намсгаж, цахилгаан хэрэгслийн хорт туяа, тамхины утааг өөртөө шингээн авч хүчилтөрөгч ялгаруулдаг гэдгийг бид мэднэ.

Эзэн нь цэцгээ хэдий чинээ хайрлана, төдий чинээ сэтгэлийн тэнхээг өгөх сайн энергийг өгдөг байна. Инээд хөгжилтэй айлд цэцэг өдрөөс өдөрт өнгө нэмэн өсдөг. Эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаасаа өмнө дэлбээлдэг.

Харин гэрт нь байнга хэрүүл маргаан гарч, ууртай хүмүүс амьдардаг бол цэцэг төдий л сайн ургадаггүй, гундуухан байдаг гэнэ шүү.

Гэрийнхээ үүд хавьд өргөст кактус тавибал муу хэл амыг зайлуулдаг байна. Кактус хэт ягаан туяаны энергийг өөртөө шингээж, мөнгө, эд хөрөнгө дууддаг ажээ. Сонирхолтой нь Уданбор архи өгөөд байвал байвал төдий чинээ ургадаг байна. Эрдмийн ундраа, улаан, ягаан сарнай гээд л гэрт өнгө нэмдэг гэгээлэг сайхан цэцгүүд бас байна.

Энэ олон төрлийн ааш зантай, увидастай цэцгүүдээ сайхан ургуулна гээд өдөр бүр услаад байх нь буруу гэнэ шүү.

Долоо хоногт хоёр удаа жижигхэн цорготой шүршүүрээр навчинд ус хүргэлгүй усалдаг аж. Ус нь тасалгааны температураас дулаан байх ёстой бөгөөд хүйтэн ус ургалтыг зогсоож, үндсийг ялзруулж мэднэ. Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай.

Зуны хэт халуун наранд хатаж, түлэгдэхээс сэргийлэх хэрэгтэй. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай. Бордохдоо усалсны дараа 40-50 минут болоод бордоогоо хийгээрэй.

Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог гэнэ.

Таны цэцэгс мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулж, тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж та цэцэгсийн тансаг үнэр, тааламжтай өнгөнд нүд сэтгэлээ баясгах болно.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top