СҮХБААТАР: Хэвлийн хөндийн мэс заслыг орон нутагт хийдэг боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн мэс заслын багаж тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал, МУ-ын зөвлөх, Хүнийг гавьяат эмч төрийн соёрхолт, Анагаахын шинжлэх ухааны доктор клиникийн профессор О.Сэргэлэн, МУ-ын зөвлөх, Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор клиникийн профессор С.Эрдэнэ Анагаахын шинжлэх ухааны доктор клиникийн профессор мэдээгүйлэг эрчимт эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн н.Ганболд болон холбогдох хүмүүс оролцлоо.

Орон нутагтаа хэвлийн хөндийн дурангийн мэс засалтай болсноор цөсний бүхий л төрлийн хагалгаа, мухар олгойн хагалгаа, өрцний ивэрхий, ивэрхий нөхөх, болон эмэгтэйчүүдийн хагалгаа хийх боломжтой боллоо. Өнөөдөр Эмч нарын баг дурангийн анхны хагалгааг хийж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг жилд дунджаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус яаралтай, жижиг мэс ажилбар нийт 1200 гаруй хагалгаа хийдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top