ХЭНТИЙ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замын эвдрэлийг засаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Урин дулааны улирал ирж, орон нутгийн зам засварын ажлууд шат дараатай эхэлж байна. Тодруулбал, А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын нүхэн эвдрэл засварлах ажил /185км- 189 км хооронд/ өчигдөр эхэлжээ. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТА-2, Замчин-9, Индүү-2, Усны машин-1, Хийн дугуйт экскаватор-1, Трайлер-1, Самосвал-2, зам засварын машин-2, дэвсэгч-1 гэсэн 21 хүний бүрэлдэхүүн багтаж үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top