Монгол Улсын Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011” арга хэмжээг “Эх орон тань таныг хүлээж байна” уриан доор Цахим Өртөө Холбоо ТББ санаачлан, Солонгосын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Хэрэг Эрхлэх Газар, Солонгос дахь Монгол Оюутаны Холбоо хамтран Ньюком групп, Хьюндай Моторс, Энержи Ресурс, MCS, UFC, Мобиком Корпораци, Монроуд, Апу, Баян Айраг, Гандирс групп, УБ даатгал, Шунхлай групп зэрэг компаниудын ивээн тэтгэлэг, Хилийн Чанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монгол Улсын Хөдөлмөрийн Төв Бирж, НДЕГ, ХААН банк, зэрэг байгууллагуудын дэмжлэгээр 6 сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл болон Бүсан хотуудад амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр Сөүл хотноо 500 орчим, Бүсан хотноо 300 гаруй монгол мэргэжилтэн залуустай нүүр тулан уулзаж, тэдэнд цалин хангамж, нөхцөл сайтай ажилд орох, эх орондоо ирж амьдрах боломжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, тус өдөрлөгт оролцож буй Монголын топ компаниудын хүний нөөцийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага хийх боломжийг бүрдүүлж өгснөөрөө чухал үр дүнтэй арга хэмжээ болж чадлаа. Арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын яамны хөдөлмөрийн атташе Б.Нямдаваа болон БНСУ-ын Аж Үйлвэр Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газрын Гадаад Ажиллах Хүчийг Хариуцсан Газрын ерөнхий захирал Лим Кюунг Сик болон Монгол улсын Хөдөлмөрийн Төв Биржийн Хөдөлмөр Зуучлал Үйлчилгээний газрын дарга Н.Намшир нар оролцож үг хэлэн, илтгэл тавив. БНСУ нь гаднын 15 орноос ажиллах хүч авдаг бөгөөд тэр дундаас Монгол Улс анх удаа иргэдээ нутагтаа татан авах Ажлын байрны нээллтэй өдөрлөг зохион байгуулсан нь бусад улсуудад томоохон үлгэр дуурайлал болж байгааг Солонгосын тал онцлон тэмдэглэлээ. Мөн өдөрлөгийн үеэр Филиппин, Вьетнам болон Тайланд улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж, туршлага судалсан байна. Вьетнам улс мөн адил Ажлын байрны нээллтэй өдөрлөгийг БНСУ-д зохион байгуулах хүсэлтйиг Солонгосын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Хэрэг Эрхлэх Газарт санал хүсэлтээ тавьжээ. Энэхүү өдөрлөгийн талаарх мэдээлэл KBS телевиз зэрэг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд цацагдсан байна. МҮОНТВ болон Ийгл ТВ-ийн сэтгүүлч, зураглаачдын баг арга хэмжээг газар дээрээс нь сурвалжлан Монгол орон даяар мэдээллийг түгээсэн билээ. Сөүл, Бүсан хотуудад болсон өдөрлөгийн үеэр иргэний шинэчилсэн бүртгэлд иргэдийг хамруулах ажил хийгдсэн нь арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг өсгөсөн үйл явдал болов.
“Цахим Өртөө Холбоо” ТББ
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920, +976 99071169, +976 99188889
И-мэйл: tsahimurtuuholboo@yahoo.com, holboo@tsahimurtuu.mn
Вэб: www.tsahimurtuu.mn
Сэтгэгдэл ( 0 )