Өнөөдрөөс Тавантолгой бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд Гашуунсухайт боомтруу борлуулалтаа эхэлж, Цагаан хад хүртэл уртын тээвэр эхэллээ.
Тавантолгой – Цагаанхад чиглэлд хоногт 100 машин гарах бөгөөд үүний 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ачих юм байна.
Уртын тээвэр эхлэхтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас худалдан авагчдад урьдчилан мэдэгдэл хүргүүлээд байсан юм. Уг мэдэгдэлд худалдан авагч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хариуцлагын гэрээтэй байхаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийг илүү оролцуулах тухай тусгасан. Үүний дагуу нийт 30 худалдан авагч хүсэлтээ ирүүлсэн бөгөөд эдгээр худалдан авагчдын 2000 орчим тээврийн хэрэгсэл явна. Уртын тээвэрт явах компаниуд болон тээврийн хэрэгслийн бүртгэлийг www.ett.mn вэб сайтад нээлттэй байршуулжээ.
Уртын тээвэр эхэлсэнтэй холбогдуулан Хилийн боомтын үндэсний зөвлөл, Авто тээврийн үндэсний төв гэх мэт холбогдох төрийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )