Сүхбаатарын талбайг машинаар нар зөв тойрно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Олимпийн гудамжийг Их сургуулийн гудамжтай холбон дөрвөн замын уулзвар болгон холбох 0.5 км замын ажлыг "Улаанбаатар зам засвар, арчлалт" компани гүйцэтгэж байна. Энэ дөрвөн замын уулзварын ажил өчигдөр орой дуусч графикаар бол өнөөдөр нээгдэж Сүхбаатарын талбайг нар зөв тойрох чиглэлтэй болох юм. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 30 хувиар бууруулах ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үр ашгийг нь тооцоолжээ. Мөн Сүхбаатарын талбайг тойрсон замыг сөрөг урсгалтай болгохоор одоогоор тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэж байна. Уулзварын хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор зохицуулах хэдий ч одоогоор гэрлэн дохионы газар шорооны ажил хараахан дуусаагүй байгаа аж.Тиймээс гэрэл дохио ажилд ортол дөрвөн замын энэ хэсэг уулзварт байнга замын цагдаа зохицуулалт хийж ажиллах юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top