МХЕГ: Байцаагч нар ажлаа өгөөд зогсохгүй, хуулийн байгууллагад шалгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.08/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж нар танилцууллаа. Энд дурдагдсан мэдээллээс махны асуудалтай холбогдуулан хариуцлага тооцох, ажлаас нь халах албан тушаалтны тухай мэдээллийг хүргэж байна. 

Шадар сайд С.Амарсайхан:

- СХД-ийн мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр өөрчилж, НМХГ, МХЕГ-ын зарим хариуцлагатай удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлэх ажил хийгдэнэ. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газрын зарим албан тушаалтантай хариуцлага тооцно.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

- Нийслэлийн мал эмнэлгийн газар, экспортод гарч байгаа мах махан бүтээгдэхүүн дээр лабораторийн шинжилгээ гаргах, экспортын магадлагаа өгөх эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

- Махны үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр манай дотоод хяналт шалгалтын байцаагчид ажилласан. Ингэхэд тухайн нутаг дэвсгэр дээр хяналт тавьсан нэр бүхий гурван байцаагч хяналт шалгалтын дүнгээр хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн байгаа. Тиймээс энэ гурван байцаагчийг ажлаас хална. Хоёрт, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаа учраас хуулийн байгууллагад шилжүүлнэ.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно.  

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.71.240) 2022 оны 06 сарын 08

Эрхэм сайд дарга нар өөосдөө яах болж баынх вэ?\nГар нядалгааны махаар суурин газаарын\nхэрэгцээг хангаад байх уу? Энэ чинь бас өвчин\nтэтгэгч

0  |  0
Зочин(203.91.115.56) 2022 оны 06 сарын 08

Байцаагч нар амьд лаборатори болоод удаж байна даа

0  |  0
зочин(122.201.22.41) 2022 оны 06 сарын 08

Мэрэгжлийн хяналтынхнаас болж улс хөгжихгүй байгаа шүү. Аль газар шантааж хийж оймсондоо нууж баяжаад сурчихсан хачигнууд хамгийн чангаар шүүх хэрэгтэй

1  |  0
Хажид(66.181.180.184) 2022 оны 06 сарын 08

Энэ байгуулга ингэх гээд байсан барилгаас бас мөнгө авна дарамтлана аймшгийн авгай нар хамраа олж хархаа байсан бөөн мөнгөтэй хүмүүс л бдаг юм бна лээ нүүр нүдэндээ давхраа хийлгэсэн зурмал будмал авгай нар л юм бна лээ өрөөнд нь орхоор дуугарч ядсан юм нуудаг л сууж бна лээ шүү бүх газрыг дарамтлана эмнэлэг дэлгүүр орохгүй газар байхгүй татан буулгавал болоо

0  |  0
иргэн(103.212.117.64) 2022 оны 06 сарын 08

Хүн амын эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулсан, Улсын нэр хүндийг гутаасан, хоёр улсын харилцаанд сэв суулгах үйлдэл гаргасан, махны экспортыг алдагдуулахад нөлөөлсөн, Мах бүтээгдэхүүний орлого буурах нөхцөл бүрдүүлсэн гээд олон зүйлд буруутгахаар байна даа. Эдгээр хүмүүс.

0  |  0
Зочин(103.229.122.171) 2022 оны 06 сарын 08

Өчнөөн хүмүүс хорт хавдраар хорвоог орхисон одоо ч хорвоог орхих гээд зовож шаналаж байгаа хүмүүс байна дээр нь хорт хавдар илэрсэн өчёнөөн хүмүүс байна бүүр хорт хавдарт болсоноо мэдсэн өчнөөн гээд монгол үндэстэнг хуйгаар нь үхэл рүү түлхсэн ХУЛГАЙЧУУДЫГ ҮР ҮНДСЭЭР УСТГА ЦААЗЛА ЦААЗАЛ ЦААЗЛАААААА

1  |  0
зочин(103.229.122.171) 2022 оны 06 сарын 08

Шалгаж байсан байцаагч нарын буруу ийм муухай эх оронч сэтгэлгүй иргэдээ боддоггүй адгийн нөхдүүдийг ЦААЗААР АВАХ Ч БАГАДАНА. ӨЧНӨӨН ХҮН ХОРТ ХАВДРААР ХОРВООГ ОРХИЖ БАЙГАА ОДОО Ч ӨЧНӨӨН ХОРТ ХАВДАРТАЙ ХҮМҮШС ХОЭОГОО ХҮЛЭЭЖ БАЙНА МӨН ХОРТ ХАВДАРТАЙ БОЛСОН БОЛОХ МАГДЛАЛТАЙ ГЭЭД ҮНДЭСТНЭЭ МӨХӨЛД ОРУУЛСАН ХҮМҮҮСИЙГ ШУУД ЦААЗАЛ ЦААЗАЛ

0  |  0
зочин(66.181.191.190) 2022 оны 06 сарын 08

Төрийн хяналтын байгууллагуудыг ялангуяа удирдах нөхдүүдийн хөрөнгийг эхнэр нөхөр хүүхэд мөн ойр дотны бүх хүний орлого хөрөнгийг шалгамаар юм Нэг мэдэхэд л том машин хот хөдөөгүй үнэтэй байр үйлчилгээний газартай болчихсон сүүлдээ бүр байшин барилгб бариулаад уул уурхайгаар явдаг болчихож Төрийн алба шударгаар хашсан хүн бол 2 өрөө орон сууцтай тэр нь ипотекийн зээлийн өртэй л тэтгэвэртээ гарч байгаа шүү дээ

1  |  0
зочин (66.181.186.241) 2022 оны 06 сарын 08

МЭРГЭЖЛИЙН ХЯНАН ШАЛГАЛТ ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ Л ХУВИЙН АШИГ СОНИРХОЛШДЭЭ. НОМИН ИХ ДЭЛГҮҮРТ ТЭР БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЛТ ИРЭЭД ПЭЭХ ПААХ ЯАГААД ҮЗЭМ ГЯЛГАР УУТТАЙ БАЙНА ГЭЭД Л СҮРЖИГНЭСЭН. МАРГААШ НЬ ОРСОН ТЭР ЧИГЭЭРЭЭ ГЯЛГАР УУТТАЙГАА ЗАРЖ Л БАЙСАН. ХУДЛАА ТЭГЖ ХАШГИРАХААР ХАХУУЛЬ ӨГДӨГ ТЭГЭЭД ХАХУУЛИА АВААД БАС Ч ҮГҮЙ ХООЛ ӨГДӨГ БАЙХ. ДАРАА НЬ БҮР ТАНИЛ БОЛООД ТОГТМОЛ САРЫН ЦАЛИН ШИГ ХАХУУЛИА АВААД ТОГТМОЛ ОРЛОГОт ЦУСЛААД... ЭНЭ БОЛ ҮНЭН,БАС ТҮГЭЭМЭЛ.

1  |  0
Зочин(202.131.227.26) 2022 оны 06 сарын 08

Бүх юмны мууг газар, албаны дарга, ажлаа гүйцэтгэсэн байцаагчид тохож ажилгүй болдог жишээ явж байна даа Монгол хэрхэн сайхан болох юм бол доо.

1  |  0
Top