Сүүлийн үед өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, байгалиас заяасан төрхөө хадгалж үлдэх тренд улам бүр дэлгэрч байна. Харин эдгээр хүн мөрөөдөлдөө хөтлөгдөн багагүй мөнгө, цаг зарцуулан байж, төрхөө танигдахын аргагүй болгож өөрчилжээ.
Зомби Рик Женест
Олон тооны шивээс Рикийг зомби болгон хувиргасан төдийгүй загварын тайзанд аваачжээ. Мэдээж хэрэг ийм хувь заяа шивээстэй болгонд оногдохгүй. Харин Женест 2009 онд кинонд хүртэл тоглох хувь тохиосон байна.
Амьд Барби Валерия Лукьянова
Загвар өмсөгч бүсгүйн ярьснаар гаднах төрхөө өөрчлөхийн тулд хоёрхон мэс засал хийлгэжээ. Барби хүүхэлдэйтэй төстэй төрхийг ээжээсээ өвлөн авчээ. Загвар өмсөхөөс гадна тэр оюун санаагаа хөгжүүлэхэд цагаа зарцуулдаг.
Бар Деннис Авнер
Америк эр зэрлэг муур шиг харагдахын тулд энэ цаг үед боломжтой бүхнийг хийлгэжээ. Нүүрэндээ мэс хүргэж, нүүр, биеэ эрээн шивээсээр дүүргэсэн байна. Харин мөрөөдөлдөө хэдий хэр мөнгө зарцуулснаа тэр хэлэх дургүй. Тэрбээр индиан гаралтай бөгөөд “Гэтэж буй муур” гэсэн индиан нэрдээ дуртай. 2012 онд түүнийг гэртээ нас барсан байхыг олжээ.
Хэвлээр явагч Эрик Спраг
Эл өвөрмөц төрхийг бий болгохын тулд Спраг хайрс шивүүлэхээс гадна хөмсөг, хэл, шүдээ мэс ажилбарын тусламжтай өөрчилжээ. Түүний шинэ төрх орлогын эх үүсвэр нь болсон байна.
Супермен Гербарт Чавес
Супермен болоход Чавесын Ази ген хүндрэл учруулсан ч зогсоосонгүй. Түүнд комиксын баатар болоход 16 цаг, олон мянган ам.доллар хангалттай байлаа. Чавес хамар, арьсны өнгө, нүдний хэлбэрээ өөрчлөх зэрэг мэс ажилбар хийлгэжээ. Гербарт өөрөө Супермений хувцсыг оёж, гангардаг байна.
Харь гарагийн Энтони Лоффредо
Харь гарагийнхан шиг төрхтэй болохын тулд Энтони өөрийн биед хийгээгүй зүйл үгүй. Биедээ битүү шивээс хийлгэж, янз бүрийн имплант суулгуулжээ. Чих, хамар, уруулынхаа хэсгийг тайруулах нь юу ч биш. Энэ бүх золиос түүнийг дэлхий дээрх харь гарагийн хүн болгожээ.
Анастасия Покрищук шиг шанаатай нь үгүй
Блогчин бүсгүй филлер, тариа сонирхоно. Бүр хэтэрхий ч байж магадгүй. Мэс засалд орохоос өмнөх гэрэл зургийг нь харьцуулж нэг хараарай. Өөрт нь таалагдаж байвал бусад нь хамаагүй.
Пенни Браун уу эсвэл Джессика Рэббит үү?
Хүүхэлдэйн киноны Жессика Рэббитийг харсан мөч Пеннигийн хувь заяаг өөрчлөв. Тэртээ тэргүй бүсгүй багаасаа хүүхэлдэйн киноны баатар болохыг хүсдэг байжээ. Олон удаагийн мэс засалд орсноос гадна Пенни корсет байнга зүүдэг. Түүний бэлхүүсний тойрог 66 см бол цээжний тойрог нь 140 см.
Эльф Луис Падрон
Аргентин залуу эльф болохын тулд 60 мянган ам.доллар зарцуулжээ. Тэр хамраа засуулж, өөхөө соруулж, арьс, нүдний өнгөө өөрчлүүлж, ботокс шахуулсан. Энэ нь түүний хийлгэсэн мэс заслын зөвхөн нэг л хэсэг.
Вампир Мариа Хосе Кристерна
Санаандгүй харсан хүнд Мариагийн төрх айдас төрүүлнэ. Түүний бие битүү шивээснээс гадна цоолж, имплантууд суулгуулж, шүднийхээ хэлбэрийг хүртэл өөрчилсөн. Мексик бүсгүй дөрвөн хүүхдийн эх. Тэр шивээс хийж орлого олдог. Эх орондоо Мариа багагүй нэр хүндтэй бөгөөд телевизийн шоунд уригдах нь элбэг.
Сэтгэгдэл ( 2 )
Сэтгэцийн гажигтай малнууд эрхэн үхэж дуусаасай гажигаа гайхуулсан мэдрэлийн саажилт өвчтэй хомхойнууд
bugd burxany gesgeel