ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Өнөөдөр 2022.06.29. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 30 хэм, шөнөдөө 16 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Нидерландад Ахмад дайчдын өдөр бол Эквадорт Инженерүүдийн өдөр юм.

Өнөөдөр Америкийн жүжигчин Гэри Бьюзи, дуучин, жүжигчин Мария Кончита Алонсо, дуучин Николь Шерзингер, зохиолч Брайан Герберт, Австралийн дуучин, жүжигчин Колин Хэй, Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Канадын хоккейч, олимпын аварга Теорен Флёри зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1947 оны энэ өдөр Гоминданы 150-500 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл Монголын хилд халдаж, хилчидтэй байлджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1958 оны энэ өдөр Бразил анх удаагаа дэлхийн хөлбөмбөгийн аварга болжээ.

1964 оны энэ өдөр зурагтын алсын удирдлагыг зохион бүтээжээ.

1976 оны энэ өдөр Сейшелийн арлууд тусгаар улс болов.

2001 оны энэ өдөр Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ.

2007 оны энэ өдөр АНУ-д анхны “iPhone” худалдаанд гарав.

Өнөөдөр үс засуулвал Эрлэг лугаа учирна.

Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top