УИХ-ын өчигдрийн /2022.06.28/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан. Энэ хуулийн зорилт нь Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Үндэсний их баяр наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харвааг зохион байгуулах, цол, чимэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино
Ингээд өчигдөрхөн баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтыг хүргэж байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГТ:
-Улсын баяр наадмыг нийслэл хотод, эсхүл Засгийн газраас тогтоосон газарт, аймаг, сумын баяр наадмыг тухайн шатны Засаг даргын тогтоосон газарт тэмдэглэнэ.
-Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГТ:
-Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно.
-Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно.
-Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГТ:
-Аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, сурын харваачид аймаг, сумын цолыг аймаг, дүүрэг, сумын Засаг дарга, аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн шагайн харваачид спортын төрлөөр аймгийн цолыг аймгийн Засаг дарга олгоно.
-Цолны чимэг, бай шагналыг зохион байгуулах хороо, салбар хороо олгоно.
-Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх нь 18 насанд хүрсэн хүн байна.
-Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.
-Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
-Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна.
-Уяачид улс, аймаг, сумын цолыг жил бүрийн цагаан сарын баяраар олгоно.
-Аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачид аймгийн мэргэн, хоёрдугаар байр эзэлсэн харваачид аймгийн гарамгай харваач, гуравдугаар байр эзэлсэн харваачид аймгийн гоц харваач, дөрөвдүгээр байр эзэлсэн онч харваач, тавдугаар байр эзэлсэн харваачид тод харваач цол олгоно.
-Шагайн харваачид сумын цол олгож болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТ:
-Зохион байгуулах хороо нь дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
-Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.
-Бөх, сурын харваач нь шударга өрсөлдөөнийг эрхэмлэж, Дэлхийн допингийн эсрэг коде, Засгийн газраас баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил мөрдөнө.
ТАВДУГААР БҮЛЭГТ:
-Энэ хуулийг болон ёс зүй, сахилга, хариуцлагын дүрмийг зөрчсөн гэм буруутай хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гадна зохион байгуулах хороо дараах хариуцлагыг хүлээлгэнэ.
-Улсын баяр наадам болон аймгийн баяр наадмын хурдан морины уралдааны бүртгэлтэй холбоотой маргааныг дээд шатны хороо хоёр хоногийн дотор шийдвэрлэнэ.
-Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
-2003 оноос өмнө олгосон бөхийн цол, амжилтын эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбоо тогтооно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч саналыг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор улсын цол, байрыг олгохгүй байх, эсхүл хасах, эсхүл нөхөн олгох шийдвэр гаргана.
-Монгол үүлдрийн адууны болон хурдан морины стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг уралдуулахдаа хурдан морины салбар хорооны саналыг үндэслэн зохион байгуулах хорооноос баталсан хурдан морь уралдуулах журмаар зохицуулна.
Сэтгэгдэл ( 2 )
Улс даяар нэг өдөр тэмдэглэх яасан бэ
Улс даяар нэг өдөр тэмдэглэх заалт хаачсан бэ!!!!!