Өнөөдөр 2026.06.17. Энэ оны 168 дахь өдөр бөгөөд он дуусахад 197 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 50 минутад мандаж, 20 цаг 56 минутад жаргана.
Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө 26 хэм дулаан, шөнөдөө 14 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Цөлжилт, гантай тэмцэх олон улсын өдөр, Дэлхийн матрын өдөр тохиож байна. Латвид өнөөдөр Латви улсын өдөр, Индонезид Хүүхдүүдийн өдөр, Гватемал, Сальвадорт Аав нарын өдөр, Португалд Ойн түймэрт амь үрэгдсэн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр, Азербайжанд Эмнэлгийн ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Мексикийн дуучин, жүжигчин Саша Сокол, Энэтхэгийн теннисчин Леандер Паес, Америкийн теннисчин Винус Уильямс, Австралийн усанд сэлэлтийн тамирчин, Олимпын гурван удаагийн аварга Стефани Райс зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1631 онд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жаханы хатан Мумтаз Махал төрөхийн хүндрэлээр нас эцэслэв. Түүний дурсгалыг хүндэтгэж инженерийн суут байгууламж болох Таж Махалыг 17 жилийн турш барьсан билээ
1767 оны энэ өдөр Их Британийн нэрт далайчин, ахмад Самуэл Уоллис Таити аралд хүрсэн Европын анхны хүн болжээ.
1934 оны энэ өдөр дэлхийд томоохонд тооцогдож байсан “АНТ-20” онгоцны анхны туршилтын нислэг болжээ.
1950 оны энэ өдөр Чикагогийн мэс засалч Ричард Лоулер дэлхийд анх удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг 45 минутад хийсэн байна.
1963 онд АНУ-ын Дээд шүүх Америк даяар дунд сургуулиудад Библийн эшлэл, Эзний залбирлыг заавал уншихыг хоригложээ
1967 оны энэ өдөр БНХАУ устөрөгчийн бөмбөгийг анх удаа туршжээ.
1982 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр ЗСБНХУ-ыг харгис гүрэн гэж нэрлэжээ.
2000 оны энэ өдөр Москвад болсон Их Британийн Элчин сайдын яамны шинэ барилгын нээлтийн ёслолд Их Британийн гүнж Анна, Гадаад хэргийн сайд Робин Кук нар ирж оролцжээ.
2017 онд Португалийн төвийн хэсэгт хэд, хэдэн ой хээрийн түймэр гарсны улмаас 64 хүн амиа алдан, 204 хүн гэмтжээ
2021 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Үндэсний тусгаар тогтнолын өдрийг албан ёсоор тэмдэглэлт баяр болгох зарлигт гарын үсэг зуржээ. Энэ нь АНУ даяар боолчлолыг халсныг тэмдэглэдэг баяр юм
Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )