ДУНДГОВЬ: Коранавируст халдварын үзлэгийн ТҮР ЦЭГ байгууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

Коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ковидын үзлэг хийх түр цэгийг байгуулсан байна.

Түр цэг нь Хойд амбулатори буюу 103 төвийн хажуу дахь “Сайн дурын зөвлөгөө өгөх өрөө”-нд байрлах ажээ.

Энэхүү түр цэгт аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвөөс коронавируст халдвараар оношлогдож ирсэн анхан шатны эмнэлгийн хэвтэх шаардлагатай хэмээн тодорхойлолттой иргэдийг үзэх юм.

Түр цэг даваагаас баасан гараг хүртэл 09:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд бямба, ням гарагт амрах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top