ӨВӨРХАНГАЙ: Эцэг, эхээсээ төөрсөн НАЙМАН ХҮҮХДИЙГ олж өгчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадам өчигдөр эхэлсэн. Энэ өдөр тус аймаг дахь Цагдаагийн газраас наадмын төв талбай дээр хүүхдэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Өчигдрийн /2022.07.25/ 17:00 цагийн байдлаар наадмын талбайд төөрсөн найман хүүхдийг олж, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бол 200 хүүхдэд утасны дугаар, нэр бичсэн бугуйвчийг зүүж өгсөн аж.

Дээрх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн сонсогч болон "Оюутан цагдаа", Арвайхээр сумын "Урамшуулалт эргүүл", "Хүүхэд хамгаалагч" нар татагдан оролцож, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top