Өвөрхангай аймагт ГАН САВНЫ ҮЙЛДВЭР нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

“Чиглэл” ХХК-аас айл өрхийн усны сав, сүү цагаан идээний хуванцар савыг халж, зэвэрдэггүй ган сав нэвтрүүлэх ажлыг өрнүүлж байна. Үүнийхээ хүрээнд Өвөрхангай аймгийн түүхт ойн баяр наадам дээр тус аймаг дахь салбараа танилцуулж, үйлдвэрийнхээ нээлтийг хийжээ. 

Үйлдвэрийн захирал Ц.Бумцэнд энэ үеэр "Эхний ээлжинд өөрийн төрж өссөн нутаг Өвөрхангай аймгийнхаа айл өрхүүдийн хуванцар савны хэрэглээг халж, эрүүл ахуйн шаардлага хангасан саваар хангая гэх зорилгоор үйлдвэрээ нээж байгаа юм. Яваандаа үйлдвэрийн салбарыг 18 суманд байгуулна. Үүний тулд орон нутгийн ажилгүй иргэд, залуусыг үйлдвэрлэгчээр сургаж ажлын байраар хангана. Ингэснээр нэг аймагтаа ажлын байр бий болгох, хоёрт хүн амын эрүүл мэндэд бодит хөрөнгө оруулалт хийх, гуравт манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үүргээ гүйцэтгэж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(192.82.69.227) 2022 оны 07 сарын 27

Хүрэлсүх Ким Жон Ун шиг харагдав.

0  |  0
Наранцэцэг(66.181.161.60) 2022 оны 07 сарын 27

Эрүүл ахуйд ниицсэн хүсэн хүлээж байсан сайхан үйлдвэртэй болжээ Монгол орон хөгжиж дэвшиж өөрсдөө үйлдвэрлэе

1  |  1
эгэл(192.82.74.49) 2022 оны 07 сарын 27

Амжилт

2  |  0
Зочин(66.181.187.91) 2022 оны 07 сарын 27

Аймаг болгон нэг нэг үйлдвэрээ дагнаад барьчихвал сайхан даа. Баяр хүргэе.

2  |  1
Жаамаа(192.82.78.36) 2022 оны 07 сарын 27

Маш сайхан зүйл санаачилжээ.үйлдвэрийг нь өргөтгөх мөнгө ЖДҮ гийг сангаас олгоосой .

3  |  0
Зочин(66.181.161.7) 2022 оны 07 сарын 27

Бүх аймагтаа нэрийн дэлгүүр нээж зараарай

3  |  0
Top