ӨМНӨГОВЬ: Төмөр замын замчин бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар төмөр замын политехник коллежид 50 хүнийг төмөр замын ЗАМЧИН мэргэжлээр 2022-2023 оны хичээлийн жилд тэтгэлгээр сургахаар болсон. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Улаанбаатар төмөр замын политехник коллежид орон нутгийн тэтгэлгээр суралцахаас гадна сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг авах боломжтой юм.

Тэгвэл тус сургалтын бүртгэл 2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Политехник коллежийн байранд болон цахимаар явагдах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top