ДОРНОД: Орон нутгийн хадланчдыг дэмжиж ажиллана

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Энэ онд үйлдвэрлэлийн зориулалтаар хадлангийн газар ашиглуулах шийдвэр гаргахдаа ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулж, өвс хадлан бэлтгэж зах зээлд борлуулан орлого олж, ажлын байр бий болгодог орон нутгийн хадланчид, иргэд, хуулийн этгээд, мөн аймгийн төвийн харьяат мал бүхий иргэдэд эхний ээлжинд газар ашиглуулахыг Дорнод аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нарт чиглэл болголоо.

Мөн хадлан хадах газар нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан байршилд байх бөгөөд малчин өрхийн өвөлжөө, хаваржаа, отрын бүсэд олгохгүй байхыг даалгалаа.

Ахуйн зориулалтаар буюу малчин өрх айлын хэрэгцээнд хадлангийн зориулалтаар ашиглуулах газрыг сумын Засаг дарга нар шуурхай олгож, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахад онцгой анхаарч ажиллах үүрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top