ОУАЭА-ийн шинжээчид Запорожийн АЦС-д ирэх долоо хоногт ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 27

Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Украины Запорожийн атомын цахилгаан станцад ирэх долоо хоногоос эхлэн ажиллахаар болсон тухай “The Wall Street Journal” эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, тус агентлагийн төлөөлөгчдийн очих товыг бараг тогтоод байгаа ба тэдний томилолтын хөтөлбөрийн одоогоор эцэслээгүй байгаа гэнэ. ОУАЭА-ийн төлөөлөгчид шаардлагатай сэлбэг хэрэгсэл, цацрагийн түвшинг хянах төхөөрөмж болон бусад чухал багаж, хэрэгслийг авчрах аж.

Энэ сарын 25-нд тус агентлагийн ерөнхий захирал Рафаэл Гросси ОУАЭА-ийн шинжээчид Запорожийн атомын цахилгаан станц дээр хэдэн долоо хоногийн турш ажиллана гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top