IT, харилцаа холбооны мэргэжилтнүүдийг цэрэгт татахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн цэрэг татлага явуулах зарлиг гаргаснаас хойш хэдхэн хоног өнгөрөөд байна. Тус улсын БХЯ-наас ямар мэргэжлийн хүмүүс цэрэгт татагдахгүй талаар мэдээлэл хийлээ.

Үүнд: IT салбар, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж байгаа байгууллагын мэргэжилтнүүдийг цэрэгт татахгүй гэнэ. Гэхдээ дээд боловсролтой байх ёстой юм байна.

Мөн батлан хамгаалах салбарт ажилладаг иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн харж ханддаг, 16 хүртэлх насны 4-өөс дээш хүүхэдтэй иргэдийг хэсэгчилсэн цэрэг татлагад хамруулахгүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Duhlaa(98.253.30.34) 2022 оны 09 сарын 25

Shal hudlaa, tatagdchihsan zarlan avchihsan IT engineer geed zaluuchuudiin bichleg internet eer l duuren bna dag.

0  |  0
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 24

Уг нь орчин уед IT, харилцаа холбооны мэргэжлийн улсыг харин ч тулхуу татмаар юм, оросууд чаддагаар нь тооны олноор давамгайлах тактикаа ашиглах нь дээ

0  |  0
Top