Буриадын Ивалгын аймагт эзэнгүй бэлчиж байгаа малыг ачиж, саатуулах журам гарлаа. Ачилтын ажлыг “ЦАСС” компани гүйцэтгэхээр гэрээ байгуулж, мал саатуулах газрууд байгуулсан байна.
Аймгийн захиргаанаас “Хот суурин газарт болон төмөр зам, том машин замын ойролцоо хариуцсан эзэн малчингүй бэлчиж байгаа бод, бог малыг торгуулийн хашаанд саатуулна. Бод малд хоногийн 2425 рубль, бог малд 1455 рублийн торгууль оногдуулна” гэж мэдэгджээ.
Хот суурин газрын иргэдээс эзэнгүй мал хотын зүлэг, ногоон талбайг сүйтгэж, машины осол, түгжрэл үүсгэж байгаа талаар их гомдол ирсний дараа ийм шийдвэр гаргах болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )