Буриадад аялал жуулчлалын газрууддаа боловсон жорлон байрлууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Манайд гадаад, дотоодын жуулчдын тулгардаг гол бэрхшээл бол ариун цэврийн газар буюу жорлон болоод удаж байгаа билээ. Тэгвэл хойд хөрш Буриадад энэ асуудлыг ингэж шийдэж байна.

“Буриадын дотоод жуулчлалын хөгжил” хэмээх засгийн газрын төслийн хүрээнд 40 сая рублиэр орчин үеийн боловсон жорлон худалдан авах тендер зарлаж, 11 жорлон худалдан авчээ.

Жорлон эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн гурван өрөөтэй. Өрөө бүр бат бэх суултуур, угаалтуур, ариун цэврийн тоноглол, гэрэл, халаагуураар тоноглогдсон байна.

Жорлонг дараахь газруудад байрлуулжээ.

- Баргузин тосгон

- Горячинск тосгон

- Улаан-Үд хотын дацан

- Сэлэнгэ дүүргийн нуур

- Хиагт боомт

- Кабанский дүүргийн сүм

- Аршан тосгон

- Северное Сияние цэцэрлэгт хүрээлэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top