Турк сериалын оддын ЭХНЭР ба НАЙЗ БҮСГҮЙЧҮҮД

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Турк сериалууд дэлхийг байлдан дагуулаад удаж байгаа билээ. Тэдгээрийн гол дүрийг бүтээсэн залуус бүсгүйчүүдийн сэтгэлийг байлдан дагуулсан. Тэгвэл тэд хэнийг сонгож амьдралаа холбохоор шийдсэн бол?


Бурак Озчивит, Фахрие Эвжен

Бурак Озчивит Туркийн хамгийн сайхан жүжигчин залуугаар олон удаа шалгарч байсан. Тэр олон арван кино бүтээлд тоглосон билээ. “Аугаа зуун”, “Мөнхийн хайр”... гээд л...

Бурак хувь тавилгаа холбох хүнээр түүнд бүтэлгүй дурласан бүсгүйн дүрд хамт тоглосон жүжигчин Фахрие Эвженийг сонгосон билээ. Бодит амьдрал дээр тэр өөрөө Фахриед ухаангүй дурлаж, гэрлэсэн гэдэг.

Туркийн алдартай хосууд нэг хүүтэй.

Мехмет Гюнсюр, Катерина Можио

“Аугаа зуун” киноны бас нэгэн од, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаагч Мехмет Гюнсюр Италийн баримтат кино найруулагч Катерина Можиотой гэрлээд 15 гаруй жил болж байна.

Мехмет Катеринад анхны харцаар дурлаж, өөр өөр улсад амьдардаг, өөр шашин шүтлэгтэйгээ үл харгалзан бараг л тэр даруй гэрлэх санал тавьсан гэх яриа байдаг. Бүсгүй турк залуугаас бараг 10 см өндөр.

Хосууд гурван хүүхэдтэй. Аз жаргал чимээгүй байдалд дуртай гэх үг байдаг. Гэр бүлийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд тавьдаггүй тэдний урт удаан гэрлэлт энэ үгний тод жишээ.

Чаглар Эртугрул, Кайла Манукян

Кино урлагт орохоосоо өмнө олон жил моделиор ажилласан энэ сайхан залууг хүмүүс ганц бие гэж боддог байв. Гэтэл тэр стилист Кайла Манукянтай олон жил аз жаргалтай амьдарч байгаа аж.

Тэд гэр бүлийн амьдралаа олны хэл амнаас хол байлгаж чаддаг хосын нэг.

Кыванч Татлылуг, Башак Дизер

Туркийн сайхан залуус жүжигчдээс гадна стилистүүдийг ханиараа сонгодог ажээ. Кыванч Татлылуг мөн загварын ертөнцийн бүсгүйтэй гэрлэсэн байна.

Моделиор ажиллаж байсан Татлылуг 10 жил гаруйн хугацаанд үерхсэн, 2002 оны дэлхийн мисс бүсгүй Азра Акынаас салсныхаа дараа стилист бүсгүйтэй үерхэж, гэрлэжээ. Одоогоор тэд хүүхэдгүй.

Чагатай Улусой, Дуйгу Сарышин

Алдартай модель байсан жүжигчин залуу хамт кинонд тоглосон бүсгүйтэйгээ хамт амьдардаг аж. Хүмүүс эхлээд тэднийг найзууд гэж боддог байсан ч хамт амьдардаг нь тодорхой болжээ.

Гекберк Демиржи, Озге Ягыз

Гекберг, Озге нар мөн л кинонд хосын дүр бүтээсэн хоёр. Тэднийг хайр сэтгэлийн харилцаатай гэдгийг олон зүйл баталдаг аж.

Керем Бюрсим, Ханде Эрчел

Харилцаагаа үгүйсгэдэг байсан Ханде, Керем нар хамтдаа амарч явахдаа папарацуудаас нуугдахыг хичээж байсан нь фэнүүдийг нь баярлуулжээ. Учир нь хамт кинонд тоглосон бүсгүйчүүдтэйгээ хайр сэтгэлийн харилцаатай болсон ч олон удаа бүтэлгүйтэж байсан Керем одоо жинхэнэ хайраа олсон ч юм билүү.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top