Цар тахал нь сүрьеэгийн илрүүлэлтийг хожимдуулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээн дэх салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чуулга уулзалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэхүү чуулган дээр хэлэхдээ, цар тахал нь манай улс төдийгүй дэлхийн олон улс оронд сүрьеэгийн илрүүлэлт оношилгооны хожимдлыг үүсгэж байгааг онцоллоо. 

2018-2022 онд хүн ам олноор төвлөрсөн, дотоодын шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал ихтэй, сүрьеэгийн өвчлөл өндөртэй орон нутагт Халдварт болон сүрьеэгийн 30 ор бүхий эмнэлгийг ашиглалтад оруулжээ.

Эрүүл мэндийн сайдын урилгаар ДЭМБ-ын 10 гаруй зөвлөх мэргэжилтэнтэй хамтарсан Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг зургаан чиглэлээр хараат бусаар хийж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж чиглэлийг гаргажээ.

Энэхүү урьдчилсан үр дүнтэй танилцсанаа С.Энхболд сайд дурдаад “Энэхүү үнэлгээг хийхэд техникийн болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлж буй ДЭМБ, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хамт олонд дахин талархал илэрхийлье. Үнэлгээний багаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.39) 2022 оны 10 сарын 02

chi yasan olon udaa omdondo baagal. baas medne.

0  |  0
zochin(66.181.186.39) 2022 оны 10 сарын 02

omdondo baagal baas idle chi baagal ugadsa

0  |  0
Top