ДЭМБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 24-нд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан бөгөөд 1997 оноос эхлэн дэлхий даяар энэ өдрийг жил бүр тасралтгүй тэмдэглэж байна. Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх 10 өвчний нэг бөгөөд жил бүр 10 сая тохиолдол бүртгэгдэж, 1,6 сая хүн уг өвчний улмаас амиа насаа алддаг ба 2025 оны байдлаар Монгол Улсад нийт 2,851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 182 хүн уг өвчний улмаас нас барсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалаас сүрьеэ өвчний тусламж, үйлчилгээг санхүүжүүлж, даатгуулагч-иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалж байна.
Тухайлбал, сүрьеэ өвчний эмийн болон мэс заслын тусламж, үйлчилгээний нийт зардал 2-4 сая төгрөг байдаг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцаж байна.

Сэтгэгдэл ( 0 )