Катар хөлбөмбөгийн ДАШТ-ээс есөн тэрбум ам.доллар олно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Катарын эрх баригчид 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн тэрбум ам.долларын цэвэр ашиг олохоор төлөвлөж байна гэж тэмцээний зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Насер аль Хатер мэдэгджээ. ДАШТ-ыг зохион байгуулснаас олох орлогын хэмжээ нь 17 тэрбум ам.доллар байхаар тооцоолж байгаагаас найман тэрбум ам.долларыг дэд бүтэц, бүтээн байгуулалтад зарцуулжээ.

Насер аль Хатерын хэлснээр, ДАШТ-ийг дэлхий даяар нийт 3-4 тэрбум хүн үзнэ гэсэн тооцоолол гаргажээ. Энэ үеэр тус улс нэг сая гаруй жуулчин, хөгжөөн дэмжигч хүлээн авахаар төлөвлөж байна. Үүнээс тэмцээнийг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн 12 мянган төлөөлөгч ирнэ. Катар нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах анхны Арабын улс болж байна. Тэмцээн арваннэгдүгээр сарын 20-оос арванхоёрдугаар сарын 18-ны хооронд найман цэнгэлдэх хүрээлэнд болно.

Сонирхуулахад, ДАШТ-ийг зохион байгуулагчид хөгжөөн дэмжигчдэд нутгийн эмэгтэйчүүдтэй сээтгэнэх, биед нь хүрэхийг хориглосон журам гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top