Өмнөд Солонгосын алдарт жүжигчин 42 настай Гон Хё Жин болон дуучин, хөгжмийн зохиолч 32 настай Кевин О нар орон нутгийн цагаар энэ сарын 11-ний өдөр Нью Йорк хотноо хуримлахаар болжээ.
Өмнөд Солонгосын цагаар хуримын ёслол 12-ний өдрийн үдээс хойш болох бөгөөд хосууд зөвхөн гэр бүл, дотнын найз нөхдийн хүрээнд нууцын зэрэглэлд хуримын ёслолоо зохион байгуулахаар болсон байна.
10 насны зөрүүтэй хосууд харилцаагаа албан ёсоор ил болгоод зургаан сар болж буй. Өнгөрөгч гурвадугаар сард дотнын найз, жүжигчин Хюн Бин болон Сон Еэ Жин нарын хуримын ёслолын үеэр бэрийн цэцэг хүлээн авсан Гон Хё Жин удалгүй Кевин О-той үерхэж буйгаа зарласан юм.
Ийнхүү дараагийн сүйт бүсгүйгээр тодорсон тэрээр кино зураг авалтаасаа түр хөндийрөн Нью Йоркийг зорьжээ. Кевин О-ийн хувьд Солонгос гаралтай Америк хүн. Америкийн иргэншилтэй учраас хуримын ёслолоо тус улсад хийхээр зэхээд байгаа тухай эх сурвалжууд дурджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Za bolio boli. Ene ed nar hend hanaatain
Хоёр хүний хурим монголчуудад ямар хамаа байна аа? Сондор гуй аятайхан мэдээ оруулдаа