2021 оны есдүгээр сард "Netflix" дээр нээлтээ хийсэн "Squid Game" кино дэлхий даяар шуугиан тарьсан. Уг кино болон киноны жүжигчид дэлхийн хэмжээний алдартан болсон бөгөөд алдартай кино наадмуудаас шагнал хүртсээр байгаа билээ.
Тус киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт ирэх жилээс эхлэх төлөвтэй байгаа тухай эх сурвалжууд дурджээ. Киноны гол дүрийн жүжигчин И Жун Жэ хоёрдугаар улирлын анги бүрээс 700.000 ам.доллар буюу нэг тэрбум орчим вонын цалин авах төлөвтэй байгаа гэнэ.
Хэрэв өмнөх бүлгийн адилаар тус бүлэгт 9 анги байгаа гэж тооцвол тэрээр энэ удаад 9 тэрбум вон буюу 6.3 сая ам.долларын цалин авах аж. Жүжигчин И Жун Жэ болон И Бён Хон зэрэг супер оддын цалинг тооцохгүйгээр киноны нийт төсөв ойролцоогоор 100 тэрбум вон болж байгаа тухай эх сурвалжууд мөн дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )