Сөүл Пёньяны пуужингийн туршилтуудын хариуд БНАСАУ-ын 15 хувь хүн, 16 байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авлаа.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, хар жагсаалтад Умард Солонгосын пуужин, цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг оруулсан байна. БНСУ сүүлийн таван жилд БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч байгаагүй гэж тус агентлаг онцолсон байна.
БНСУ Солонгос хоорондын агаарын хил орчим БНАСАУ-ын хэд хэдэн сөнөөгч онгоц илрүүлжээ.
Пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Пёньян хэд хэдэн баллистик пуужин Япон тэнгисийн зүг харважээ. NHK телевизийн мэдээллээр, пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна Японы тэнгист унажээ.
Сэтгэгдэл ( 0 )