ОХУ-д мэргэжлийн тамирчдаас бүрдсэн сайн дурынхны отряд байгуулж, Украин дахь тусгай ажиллагаанд оролцуулах гэж байгаа талаар “Р-Спорт” мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ асуудлыг Москвад хэлэлцээд, орон нутгийн спорт холбоодод даалгахаар болсон гэнэ.
Хэрэв туршилт амжилттай болж, орон нутагт хангалттай хэмжээний тамирчин цэргүүд цуглуулж чадах юм бол улсаас оролцож магадгүй ажээ.
Энэ талаар ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Тамирчин төдийгүй Оросын бүх иргэн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар эх орноо хамгаалахад бэлэн байдаг. Энэ бол иргэн бүрийн үүрэг, эрх юм. Үнэн шударгыг шүүх цаг ирэхэд хүмүүсийг тамирчин, тамирчин биш гэж ялгаж болохгүй. Гол нь чи улс орныхоо иргэн үү, үгүй юу гэдэг чухал. Сайн дураар эх орноо хамгаалахаар явах нь ОХУ-ын иргэн бүрийн хүндэт үүрэг билээ. Тамирчдын сайн дурын отряд байгуулах нь хэний ч гайхлыг төрүүлэх ёсгүй. Тамирчин биш слесарь бол яах гэж? Слесарь ч гэсэн сайн дураар эсвэл татлагаар явж болно. Азаар тамирчдын эх оронч үзэл, сэтгэл зүй үргэлж өндөр түвшинд байдаг. Тамирчдын хувьд эх орон, ард түмнээ хамгаалах нь нэр төрийн хэрэг юм” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Иргэн бүр эх оронч байж эх орноо хамгаалдаг юм,манайд эх оронч үзлээр иргэдээ хүмүүжүүлэх ажил эхлэх хэрэгтэй
За ингээд тамирчид улс төрөөс ангид гэсэн чинь хаа байна. Өөрсдийн сайн дураар бусдын газар нутгийг залгихаар явж байгаа юм даа...
Эх болсон орос орноо путлёр тэргүүтэй дарагуйлагч эздээсээ л хамгаалахад хичээ.
Эх орноо хамгаалах, бусдын нутаг руу дайрах хоёр ялгаатай л даа
Хеерсен ацнууд. Хэдэн тамирчдаа Путиний емнеес vхvvлэх нь
Эх орноо хамгаалах нь Оросын иргэн бүрийн үүрэг. Эх орноо хамгаалахаар явах ёстой. Ганц Оросын эсрэг АНУ, НАТО, европын орнууд нийлээд дайрч байна. Даян дэлхийд нацист, фашистууд байх ёсгүй. Оросууд тэгшлээд өгөөсэй. Ура, Орос ялна
Спорт ,улс төр тусдаа гэж бархирдагууд ингээд амаа таглуулж байгаа юм, орос тамирчидаас бүрдсэн алуурчдын нэгж явж байгаа юм байна
бууны сум тамирчин слесарь хоёрыг ялгахгүй үхүүлнэ тусгай ажиллагаа гэж яахыг хэлэв хамгийн шилдгүүдээ аваачиж алуулах сайн ажил мамиашвил з/б байгаа юм байна.Грузин оросуудыг хайрлахгүй нь мэдээж сталин,берия нар орос хүмүүст элэгтэй байсан бол 10-20 саяр нь буудах байсан уу
бууны сум тамирчин слесарь хоёрыг ялгахгүй үхүүлнэ тусгай ажиллагаа гэж яахыг хэлэв хамгийн шилдгүүдээ аваачиж алуулах сайн ажил мамиашвил з/б байгаа юм байна.Грузин оросуудыг хайрлахгүй нь мэдээж сталин,берия нар орос хүмүүст элэгтэй байсан бол 10-20 саяр нь буудах байсан уу