Д.Амарбаясгалан: Эмч нарын хувийн эмнэлгийн асуудлаар АТГ-т хандсан

2022 оны 10 сарын 19

Засгийн газрын өнөөдөр /2022.10.19/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан эрүүл мэндийн салбартай холбоотой цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар анхаарал хандуулж, салбарын ерөнхий хяналт шалгалтыг хийх үүрэг, чиглэлийг өнөөдөөр Ерөнхий сайд бидэнд үүрэг болголоо.

Эрүүл мэндийн салбарт гарч байгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, олон нийтийг бухимдуулж байгаа асуудлуудыг нэр мөр шийдэх, цаашлаад эрүүл мэндийн салбарын шинэчлэл, либералчлалын үйл ажиллагааг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх чиглэл дээр онцгой анхаарах үүрэг чиглэлийг өгсөн.

Энэ хүрээнд "Өргөө" амаржих газрын асуудал олон нийтийн дунд ил болж, захирал, ажилчдын хоорондын зөрчил салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болж гарч ирсэн.

"Өргөө" амаржих газар дээр болсон үйл явдалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Энэ амаржих газартай холбоотой асуудал нь үйлдвэрчний эвлэл, ажилчид, удирдах баг бүрэлдэхүүний хооронд гарсан зөрчлийн улмаас үүдэлтэй гэсэн ойлголтыг урьдчилсан байдлаар авч, ажиллаж байгаа.

2022 оны наймдугаар сараас эхэлсэн "Өргөө" амаржих газрын дотоод маргаантай асуудал нь эрүүл мэндийн салбар, яам дээр бодлогын түвшинд яригдан, тодорхой хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж, шалгалтын дүнг үндэслэн ЭМ-ийн сайд албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор ажилчид болон зарим төлөөлөл энэ амаржих газар дээр болж байгаа бодитой үйл явц, тэр дундаа ажлаас чөлөөлөгдсөн байгаа захирлын албан байгууллага дээрээ ажилтан, албан хаагчдад тавьж байсан шаардлага нь зөв байсан, үүнийг хүлээж аваагүйгээс үүдлээ гэх мэтээр асуудлууд өрнөснийг та бүхэн мэдэж байгаа.

Тиймээс Засгийн газраас энэ асуудлыг салбарын хэмжээнд авч үзэх нь зүйтэй юм байна. Тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээ сувилгааны асуудал эрхэлж байгаа эмнэлгүүд дээр түлхүү анхаарлаа хандуулна. Мөн салбарын хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулна.

Инэгхээр ЗГХЭГ-аас ерөнхий хяналт шалтгалт, захиргааны хяналт шалгалтын үйл ажиллагааг гардан удирдан зохион байгуулж, богино хугацаанд явуулна.

Эмнэлгийн эмч, ажилчидтай холбоотой хувийн эмнэлэг буюу сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудыг ихээхэн хэмжээнд хөндөж тавьсан учраас үүнийг шалгаж, нэр мөр болгох асуудлаар миний бие өнөөдөр АТГ-т хандаж байгааг дурдъя" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(82.180.145.137) 2022 оны 10 сарын 20

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
нарангэрэл(66.181.160.48) 2022 оны 10 сарын 20

хувийн гэх эмнэлэгтэй хүмүүсийг улсын эмнэлэгт битгий ажлуул тэд л их мөнгө угаалт хийж өндөр үнээр эм зарах эмчилгээ хийх зэрэг асуудал маш их гардаг дээр улсын эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хувьдаа ашиглаж байдаг биздээ

0  |  0
эмч(202.179.21.219) 2022 оны 10 сарын 19

эрүүл мэндийн салбарт засгийн бодлого илт дутагдаж байгаа, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 8 сараас хойш олгодоогүй, нэхэмжлэлийн 20-30 хувийг ямар нэг шалтгаанаар байнга хасаж, хувийн эмнэлгийн санхүүжилтийг маш багаар гэрээлсэн зэргээс болж энэ хүнд үед олон эмнэлгүүд ажиллахгүй, хаалгаа барьж, эсвээс нэг иргэнд 500000₮ - 800000₮ төлбөртэйгээр эмнэл зүйн үйчилгээг үзүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн, амарбаясгалан сайд энэ мэтийг одоо барьж авсан дээрээ эмхлэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан тэсрэхээр л байгаа, мэдрэмжтэй ажиллахыг хүсэе

0  |  0
ам.норов(192.82.78.198) 2022 оны 10 сарын 19

өм/говийн БОЭТөвийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа түвшинзул гэгч хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгийн шүү!!!!!! шалгаач. их мөнгө идэж. эмнэлэг байхгүй болсон шүү

0  |  0
Top