ХНХ-ын сайдад Т.Аюурсайханыг 100 хувийн саналаар дэмжлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Өнөөдөр /2022.10.21/ МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан боллоо.

Уг хуралдаанаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдад нэр дэвшүүлснийг, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Т.Аюурсайханыг тус яамны сайдаар томилох эсэхийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болжээ. Учир нь  сайд чөлөөлөгдсөнөөс хойш 15 хоногийн хугацаанд дараагийн сайдыг томилох хуультай бөгөөд хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шал дэмий(122.201.22.145) 2022 оны 10 сарын 21

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА ЧИНЬ ТЭГВЭЛ ШАЛ ДЭМИЙ АЛБАН ТУШААЛ БАЙНАШҮҮ ДЭЭ

0  |  0
Top