Өрнөдийн дэлхийд ноёлсон үе өнгөрч, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн чухал бөгөөд аюултай 10 жил хүлээж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубийн нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ онцолжээ. Хэлэлцүүлгийн үеэр түүний хэлсэн эшлэлүүдийг онцолбол:
-Өрнөд хүн төрөлхтний бүхий л нөөц эх үүсвэрийг эзэмшихийг зорьж байна. Өрнөдийн санал болгож буй “дүрэмд суурилсан тогтолцоо” нь өөрт нь дүрэмгүй амьдрах боломжийг бий болгох зорилготой. Өрнөд хүн төрөлхтнийг дангаар удирдах чадваргүй ч үүний төлөө улайран тэмцэж байна. Харин дэлхийн ихэнх улс үүнтэй эвлэрэхийг хүсэхгүй байна.
-Өрнөд болон олон туйлт ертөнцийн шинэ төвүүдэд ирээдүйнхээ талаар эрх тэгш яриа хэлэлцээ өрнүүлэх шаардлага гарна. Үүнийг эрт эхлэх тусмаа сайн.
-Дэлхийн соёл иргэншлийн үндэс суурь нь давтагдашгүй, уламжлалт үнэт зүйлстэй уламжлалт нийгэм байдаг. Өрнөд олон арван төрлийн хүйс, ижил хүйстний жагсаалтай байх эрхтэй. Гэхдээ бусад улс оронд үүнийг нэвтрүүлэх гэж оролдох эрх байхгүй.
-ОХУ өөрийгөө өрнөдийн дайсан гэж бодож байгаагүй. Цагтаа өрнөдөд эв найрамдалтай амьдрахыг санал болгож байсан ч “үгүй” гэсэн хариулт авсан. Америк, Англи, Францыг үзэн ядах үзэл Оросыг үзэн ядах үзэлтэй нэгэн адил арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл юм.
-Оросыг геополитикийн газрын зургаас арчиж, устгаж хэзээ ч чадахгүй. Үүнтэй адил Орост ямар нийгэм, ямар зарчим дээр тулгуурлан байгуулахыг хэн ч зааж чадахгүй.
-Дэлхийн шинэ тогтолцоо хууль, эрх чөлөөтэй, шударга байх эрх дээр суурилах ёстой. Дэлхийн худалдаа зөвхөн корпорацуудад бус олонход ашиг авчирдаг, технологийн хөгжил тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх бус харин бууруулахад чиглэх ёстой.
-Олон туйлт ертөнц нь Европын хувьд ч тэр бодит, цорын ганц боломж. Өнөөдөр хүчтэй хязгаарлагдаад байгаа улс төр, эдийн засгийн субъект байх боломж.
-Цөмийн зэвсэг байгаа цагт түүнийг хэрэглэх аюул байсаар байдаг. Орос улсын цөмийн зэвсгээ хэрэглэх нөхцөл байдлыг номлолд нь заасан байдаг.
-Москва Киевтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр. Киев л хэлэлцээг үргэлжлүүлэхээс татгалзсан. Вашингтон Киевт асуудлыг энхийн замаар шийдэх шаардлагатай гэсэн дохиог өгөх хэрэгтэй.
-Украин дахь үйл явдал Оросыг агуу улс гэдгийг харуулж байна. Хориг арга хэмжээний нөхцөл байдалд илүү хүчтэй байж чадсан.
Сэтгэгдэл ( 7 )
Үнэнийг хэлжээ агуу
Gaihaltai XYH shÿÿ.
Yag vnendee Amerkiim hurungutungvvd Angil Germanii Prantsiin hurungutungvvd delhiig tsulumsuur uursuduu ashigtaigaar uls turchvvlj togolsooor dollor pund gesen 2 vzeleer tsahirsaar irsen novoshnuud.Odoo delhiig zahirdag shunal ni muhuuhuus aij hamgaa baraj bna daa.Odoo delhiin neptiin ih vvsvertei Arapiin ornuud evropop Amerkiin esreg hudulj negdej ihelj bna.Delhiid Puten zorigtoigoor ilchillee vvniig.
Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг юм,удахгүй оросууд мэдэрцгээнэ.
Тусгаар улсын газар нутгийг эзлэн түрэмгийлэгч орос хүн төрөлхтний дунд улс байх эрхээ өөрсдөө үгүй хийсэн. Үүнийг цаг хугацаа харуулна,гэхдээ удахгүй
Оросоос өөр улс бол аль хэдийнээ сөхрөхөөр боллоо. Гэвч тийм зүйл болохгүй нь илт харагдаж байна. Орос одоо хүн хүчээ тарамдуулахгүйн тулд хориглох байдал руу илүү анхаарч хүчээ зузаатгах, болзошгүй довтолгооны эсрэг бэлтгэлээ базааж байна. Укр буулт хийхгүйгээр алдсан газар нутгаа эргүүлэн авах боломж үгүй бололтой.
putinii helsen vg bvriig sain sudlaj vzeh heregtei gej germaniii merkeli avgai helj baisan vnenii ortoi shuu. iim uhaalaga delhii niitiin tulgamdaj bui asuudaliig yg heldeg hvn hovor doo. iimees amerik baruunii dangaar hvcheer tvvv barih bodologiig soron zogsoj bui gants hvn dee..