БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

БНАСАУ-ын цэргийнхэн ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харвасан талаар “Ёнап” агентлаг мэдээллээ.

Хойд Солонгос пуужингуудаа Канвондогоос Японы тэнгисийн зүг харважээ.

БНАСАУ энэ оны эхнээс эхлэн 10 гаруй пуужин туршаад байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл энэ сарын 25-нд “Хойд Солонгосын эрх баригчид ээлжит цөмийн туршилтын бэлтгэлээ хангасан байж болзошгүй” гэж мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч “Хойд Солонгос цөмийн зэвсгийг урьтаж хэрэглэх боломжтой гэж ил тод зарласан. Тэд долоо дахь цөмийн туршилтынхаа бэлтгэл ажлыг хангасан байж болзошгүй. БНАСАУ аюултай өдөөн хатгалгаа явуулсаар байгаа. Баллистик пуужинг тогтмол харваж байна. Энэ нь НҮБ-ын холбогдох тогтоолуудыг зөрчихөөс гадна олон улсын хамтын нийгэмлэгийг сорьж байна” гэсэн билээ.

Иймээс БНСУ ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар АНУ, Японтой аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(59.153.115.240) 2022 оны 10 сарын 28

Украйнд зэвсэг цэрэг, бусад тусламж үзүүлсээр байгаа Япон, Өмнөд Со-н хариу болгож Орос Ким залууд гоё гоё зэвсэгүүд нийлүүлээд эхлэх хэрэгтэй!! Тэд л эхэлсэн биз дээ??

0  |  0
Top