БНСУ-ын түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан шахцалдааны голомт болсон Итэвон хорооны нарийн гудамд үүссэн хүний “овоолгоноос” тэд хэдэн цагийн турш хүмүүсийг татан гаргажээ. Гэвч ихэнх тохиолдолд хэт оройтсон байв. Тэдний ихэнх нь амьсгал хураасан байжээ.
БНСУ дахь АНУ-ын цэргийн баазад үүрэг гүйцэтгэтгэж буй гурван алба хаагч эмгэнэлт үйл явдлын талаар Францын AFP мэдээллийн агентлаг ярьжээ.
Арга хэмжээнд 100 мянга орчим хүн оролцсон ч 200 орчим л цагдааг дайчлахаар төлөвлөсөн байжээ.
Амралтын өдрүүд нь Сүнсний баяртай таарсан АНУ-ын гурван цэрэг үхлийн занга болсон нарийн, өгсүүр гудам руу чиглэн, олны дунд оржээ. Гэхдээ тэд хажуугийн жижиг булан руу гарч амжсан байна. Тэр үед хүмүүс яг даалуу шиг бие бие дээрээ дарж унаж эхэлсэн гэж Жармил Тэйлор /40 настай/ өгүүлжээ.
Түүний хэлснээр, өгсүүр гудамжны эхэнд ирсэн залуус буцахын тулд чихэлдсэн хүмүүсийг түлхэж эхэлсэн байна. Энэ үеэр хүмүүс унаж эхэлжээ. Хүмүүс дээр дээрээсээ давхарлалдан унасаар байж. Тэдэнд туслах хүн цөөхөн байсан гэж аймшигт үйл явдлын гэрч болсон Тэйлор ярьсан байна.
Хүмүүс сандралдаж эхэлсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан. Гудамжинд дуу чимээ ихтэй байсан учир хүмүүсийн хашхирах нь сонсогдохгүй байсан аж.
Тэрбээр найзуудын хамт цөөнгүй хүмүүсийг татаж гарган, аюулгүй газарт хүргэж чаджээ.
“Бид маш олон хүнийг гаргаж, үүдээ нээсэн ойролцоох шөнийн клуб руу оруулсан. Клубуудын шалан дээр олон хүн хэвтэж байсан” гэж тэр мөн ярьсан байв.
Тэйлортой хамт явсан Дэйн Бийтард амралтын өдрүүд таарсан учир Сүнсний баяр тэмдэглэхээр Итэвонд очжээ.
Маш олон тооны хүн цугларсан байсан. Нөхцөл байдал бишдэж буйг ойлгосон даруйд тэд аюулгүй газар руу гарчээ. Нарийн гудамжинд хүмүүс чихцэлдэж байсан тул аврагчид тусламж хэрэгтэй газар хүрч чадахгүй байв. Тэд шөнөжин хүмүүсийг татаж гаргахад тусалсан байна. Гэсэн ч дарагдсан хүмүүс амьсгалын дутагдалд орж, нас барсан байжээ.
"Хамгийн түрүүнд явж байсан хүмүүс давхарлалдан унаж эхэлсэн. Зарим газартаа дөрвөн метр өндөр хүний овоолго үүссэн байсан. Хохирогчдын ихэнх нь 20-иод насны залуус байсан хэмээж байгаа" гэж Дэйн Бийтард ярьжээ.
Харин Жером Августа "Шахцалдаан дунд маш олон бүсгүйчүүд байсан. Тэд биеэр жижиг учир өрц нь бяцарсан байх” гэсэн байв. Түүний ярьснаар, хүмүүс үймж, сандарсан байдалтай байсан тул нөхцөл байдал улам эмх замбараагүй болжээ.
Мөн маш олон хүн цугласан байсан тул тэдний урдхан талд тийм аймшигтай зүйл болж байгааг эхлээд ойлгоогүй аж. Урдхан талд нь байсан хүмүүс бүгд унаж, арын хүмүүс тэдэн дээр давхарлан унасаар байв.
Бүх зүйл хоромхон зуурын хугацаанд болжээ. Цэрэг залуусыг аймшигт зүйл болсон газраас буцах үед энд тэндгүй цогцос харагдаж байсан гэнэ...
Сэтгэгдэл ( 17 )
Монгол хүний язгуур бэлэгдэл, шашин, зан үйл, ёс суртхуунтай огт нийцдэггүй энэ баярыг бүү сурталчил. Учир мэдэхгүй балчир үрсдээ энэ гашуун бөгөөд сургамжтай явдлыг зөв таниул. Баярлаж цэнгэхэд бас учир байх ёстой шүү.
Иосиф Сталины оршуулгын өдөр оросууд бас ингэж дарагдаж олноороо үхсэн байдаг юм
хэт маяглацгаадгийн гор нь гарч байнадаа.
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө
ene gudamjind bol haashaa ch garah gartsgvi night club delguur ongorhoi bish bol
Энэ гудам ингээд жинхнээсээ сүнстэй гудам болох байхаа...
Одоо яая гэхэвдээ мөрөөрөө гэртээ байж байсан бол юу гэж ийм болховдээ үхэдгүй хүмүүс үхэцгээсэн биш наснаасаа эрт л өнгөрсөн төдий зүйл
Жинхэнэ сүнс муу ёртой
google translate ашигласан юм шиг уншаад ойлгоход бэрх байлаа\n
aimaar ym bayralaj hoorch gereesee garsan hvmvvs tsogtsos bolchihoor ymar olig baihawdee jinhne svns bolchihlooshdee
Ёстой билэггүй муу юм дуудсан хогийн баяр. Монголчууд минь энэ муухай бузрын баярыг бүү тэмдэглэж өөгшүүл
Jil sarar ene gudamjind hvnch togtohgvi uym bna .Vi olon zaluuchuudiin svs ergelded ter buyi hel.Alsdaa ene hot ulsad chutgur hvrtel togtohgvi vi olon svsns ergeldeed baih uym bna .kk.Heden Mopngolchuud mini naad havidaa amidaraad ajilaad heregvi baihaa.Isus hetseed irgeldeed baidag gesen .kkk.
peninsula cockroachs
хятад солонгосууд ер нь ямаан омогтой, муудаа их дээрэлхүү улс доо, ийм хөөрүү улсад иймэрхүү халлүвэн мэтийн хөөрцөг уг нь илүү л юм байгаа юм доо, манайхан ч иймэрхүү юмнаас санаа сэдэл авч болгоомжтой л баймаар
galuu dagaj heree huluu hulduunu
Buunuuruu vregdeed dyysahgvi dee.harin ch tsuuhun vregdej dee.
муу ёрын юм муу юм дагуулна. Итаевон аймшгийн сүнстэй газар боллоо доо