ОХУ-ын Эрхүү хотын оршин суугч Петр Калдаре гэгч өлсгөлөн зарлаад гурав хонож байна. Шалтгаан нь Красноярскийн авто салон түүнд хэтэрхий үнэтэй автомашин “шахжээ”.
“Babr Mash” сувгийн мэдээлснээр, 45 настай Петр Красноярскийн авто салонд хямд үнэтэй, эдэлгээ сайтай автомашин худалдан авахаар очжээ. Тэрбээр 300 мянган рубльд багтаан “Opel” машин авах бодолтой байсан аж. Петр сэтгүүлчдэд ярихдаа авто салонд түүнийг ятгаж, 2012 оны “Volkswagen Tiguan” маркийн автомашиныг нэг сая 400 мянган рублиэр борлуулсан байна. Эл машины салон нь толботойгоос гадна дамжуулагч нь гэмтэлтэй байсан гэнэ. Петр хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг байна. Ажил эрхэлдэггүй тэрбээр амьжиргаагаа залгуулах зорилгоор автомашин авчээ. Тэрбээр зээлийн хүүтэй нийлээд гурван сая рубль төлөх болоод байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Tэгж л машин авах гээд үхэлдээд байгаам бол хүүхдээ укрианы дайнд явуулахгуй юу.. Xүү чинь үхэхээр эсвэл шархдвал чамд шинэ лада өгнө... танай Xалзаадай чинь
Иван дурак