ИТЭВОН | Зургаан сурагч, гурван багш амиа алджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Сөүл хотын Итэвон дүүрэгт амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, БНСУ даяар гашуудлын долоо хоногийг өнгөрүүлсэн юм. Өнөөдрөөс үйл ажиллагаанууд хэвийн үргэлжилж, гашуудлын хоногийг цуцалсан ч Итэвоны гамшигтай холбоотой эсрэгүүцлийн жагсаал зохион байгуулагдаж, БНСУ-ын эрх баригчдыг хариуцлага хүлээн огцрохыг шаардаж буй үйл явдал болсоор байна.

Энэхүү эмгэнэлт үйл явдлаас болж 20-30 насны 156 иргэн амь насаа алдсан юм. Тэдний дунд зургаан сурагч, гурван багш байсан талаар БНСУ-ын Боловсролын яам албан ёсоор мэдээлж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн байна. Хохирогчдын нэг нь Сөүлийн дунд сургуулийнх, тав нь ахлах сургуулийн сурагчид байжээ.

Түүнчлэн БНСУ-ын Батлан хамгаалахын яамнаас амь үрэгдэгсдийн дунд гурван цэргийн албан хаагч байсныг дурдаад эмгэнэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: СNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top