ИТЭВОН | Ачаагаа авахаар явсан Шри Ланк эр шахцалдаанаас амь гарч чадсангүй

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Гурван сарын өмнө өөрийн төрсөн нутаг болох Шри Ланкдаа хуримаа хийсэн 27 настай Мохаммад Жинад аравдугаар сарын 29-ний шөнө Сөүлийн шахцалдааны улмаас амиа алджээ.

Хайртай эхнэртэйгээ хамт БНСУ-д аз жаргалтай амьдрах ирээдүйгээ байнга төсөөлөн ярьдаг тэрээр үдэшлэг, зугаа цэнгэлд үнэхээрийн дургүй нэгэн байсан гэнэ. Гамшигт үйл явдал болсон тэр өдөр хохирогч залуу Итэвон дүүрэгт амьдардаг найзынхаа гэрт түр орхисон ачаагаа авахаар явж байжээ. Тэр аравдугаар сарын 31-нд буюу эмгэнэлт үйл явдал болсноос хоёр хоногийн дараа БНСУ дахь анхны ажилдаа орох байв.

Гэвч "ачаагаа авахаар гарлаа" гэсэн найз нь ирээгүй учир найзууд нь түүнийг хайж эхэлжээ. Тэдэнд Итэвоны үймээнд орсон байж магадгүй гэх таамаг байсан ч үдэшлэг, дуу чимээнээс дайждаг Жинадыг тийшээ очсон гэдэгт төдийлөн итгэлтэй байсангүй. Боломжит бүх газраар хайсан тэдэнд Итэвоны үймээнээс болж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн нэрсээс хайхаас өөр сонголт үлдсэнгүй. Тэд тус улсад байх Шри Ланкийн элчин сайдын яамтай холбогдон мэдээлэл хүргүүлэхийн сацуу нэг нэгээрээ хуваагдан, осол болсон газрын ойр орчмын эмнэлгээр хайж эхлэв.

 

 

Хэсэг хугацааны дараа Шри Ланкын элчин сайдын яамнаас түүнийг амь үрэгдсэн талаарх мэдээг дуулгаад хүргэгдсэн эмнэлгийнх нь нэрийг хэлжээ.

Энэхүү уйт мэдээг Жинадын найзууд гэр бүлд нь дуулгах болов. "Хамгийн хэцүү нь түүний жирэмсэн эхнэртэй ярих байлаа" гэж талийгаачийн найз BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Талийгаачийн амиа алдсан мэдээг сонссон эхнэр нь тэднээс “Шарилыг нь нэн яаралтай явуулж өгөх”-ийг хүссэн байна.

Хүсэлтийн дагуу хохирогчийн найзууд, Шри Ланкийн Элчин сайдын яамтай хамтран өнгөрөгч 3-ны өдөр хохирогч залуугийн шарилыг төрөлх Шри Ланк улс руу нь онгоцоор илгээжээ.

Талийгчийн дотны найз BBC-д “Тэр хорт хавдартай ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг олж, эхнэр хүүхдээ БНСУ-д авчрахын тулд хоёрхон хоногийн дараа анхны ажилдаа орох гэж байсан. Эрүүл чийрэг биетэй, яг л загвар өмсөгч мэт өндөр нуруутай түүнийг үдэшлэг, шоу цэнгээнд дурлаж явахыг би мэдэхгүй. Тэр зугуу цэнгэлд асар дургүй нэгэн байсан. Чухам яагаад үймээн дунд орох болов гэдэг асуулт одоо ч биднийг зовоож байна. Хамгийн харамсалтай нь бид дахиж уулзахгүй гэхээр  ...” хэмээн ярьсан байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jj(103.229.123.124) 2022 оны 11 сарын 08

Hunii huvi tavilan gdg ch sonin yumdaa

0  |  0
зочин(124.158.67.197) 2022 оны 11 сарын 10

тэр хэлүүний баяр гээчийн утга учрыг хэлэх хүн байна уу тэгээд голдуу хүүхнүүд тэмдэглэдэг нь эмэгтэй болж төрсний баяр юмуу. хэлүү гэдэг нь хүний биед байдаг эрхтэн мөнүү

2  |  5
Р(64.119.24.217) 2022 оны 11 сарын 09

Маш харамсалтай юмаа. Жирэмсэн эхнэр, өвчтэй ээж нь яаанаа одоо

2  |  1
Сссс(202.126.89.25) 2022 оны 11 сарын 09

Яая лаа ямар хэцүүм бэ

1  |  1
Top