Эрхүү, Якут зэрэг газраар -55-63 хэмд хүрч хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Хойд хөрш ОХУ-д ойрын өдрүүдэд -55-63 хэм болж, эрс хүйтрэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ.

Оросын Ус цаг уурын төвөөс мэдээлснээр Оросын зарим бүс нутагт -55-63 хэм болж хүйтрэн, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Эрхүү мужид -58 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа бол Якутад -63 хэм, Красноярскийн хязгаарт -55 хэмийн хүйтэн өдрүүд ирэхийг анхааруулжээ.

Түүнчлэн Оренбург, Пенза, Саратов мужид эрс хүйтрэх талаар Оросын Ус цаг уурын төвөөс мэдээлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top