Иранд 1000 орчим эмэгтэй жагсагчийг суллажээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Ираны Дээд шүүхийн дарга Голям Хосейн Мохсени Эжеи тус улсад өрнөсөн жагсаалын үеэр баривчлагдсан 975 эмэгтэйг хугацаанаас нь өмнө сулласан тухай мэдэгджээ.

“Mehr” агентлагийн мэдээлснээр, энэхүү шийдвэрийг зөнч Мухаммедын охин Фатимагийн төрсөн өдрийн тохиолдуулан гаргажээ. Иранд нэгдүгээр сарын 13-нд тохиодог энэ өдрийг мөн Эхийн баяр болгон тэмдэглэдэг байна. Фатимагийн төрсөн өдрийн тохиолдуулан Ираны эрх баригчид нийт зургаан мянган эмэгтэйг шоронгоос суллажээ.

Ираны прокурорын газрын мэдээлснээр, 2022 оны есдүгээр сараас хойш саатуулагдсан жагсаалд оролцогчдын нийт 83 хувийг суллаад байна. 2022 оны есдүгээр сард алчуураа зохимжгүй зүйсэн хэмээн буруутгагдаж, саатуулагдсан Махсан Амини гэгч 22 настай курд бүсгүй амиа алдсаны дараа тус улсыг эсэргүүцлийн цуглааны давлагаа нөмөрсөн билээ. Байцаалтын явцад бүсгүйн зүрх хаагдаж амиа алдсан гэж албан ёсоор мэдээлсэн ч нийгмийн сүлжээнд Амини цагдаа нарт зодуулан амиа алдсан гэх мэдээлэл түгж, улмаар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top