АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенсийн гэрээс нууцын зэрэглэлтэй баримтууд олсон тухай CNN агентлаг мэдээлжээ.
Пенс нь Доналд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч байх үед 2017-2021 оны хооронд тус улсын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Пенсийн өмгөөлөгч арав орчим нууц материалыг Пенсийн Кармел хот дахь гэрээс олж, Холбооны мөрдөх товчоонд шилжүүлсэн байна. ХМТ-ны ажилтнууд нууц материалуудын агуулга, яагаад Пенсийн гэрт байсныг шалгаж байна.
АНУ-д өндөр, дээд албан тушаалтнууд нууцын зэрэглэлтэй материалуудтай харьцах дүрмийг баримтлахгүй байгаа тухай мэдээлэл шуугиан дэгдээгээд байна. 2022 оны наймдугаар сард Доналд Трампын Мар-а-Лаго дахь эдлэнд нууц материалууд илэрсэн бол Жо Байдены эзэмшлийн төв болон гэрийнх нь гараашнаас мөн нууц баримтууд олдож байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )