Өнөөдөр Архины төрсөн өдөр

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

1865 оны нэгдүгээр сарын 31-нд Оросын эрдэмтэн, химич Дмитрий Менделеев “Спиртийг устай холих нь” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.

Энэ өдрийг Архины төрсөн өдөр хэмээн албан ёсоор үздэг юм. Дмитрий Менделеев энэхүү докторын ажлаараа спирт, усыг хамгийн зөв хэмжээтэй хольж, уухад яг таарсан 40 градусын архийг гаргасан гэж ярьдаг.  Мэдээж түүнээс өмнө архи байсан ч 40 градус байгаагүй ажээ.

XX зууны хоёрдугаар хагаст ЗХУ, Польшийн хооронд ВОДКА хэмээх нэрийн зохиогчийн эрхийг булаацалдсан маргаан болоход ЗХУ-ын эрдэмтэд Менделеевийн докторын ажлыг гарган ирж, ялж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амогус(43.242.242.138) 2023 оны 01 сарын 31

За тэмдэглий

0  |  0
Top