Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси Латин Америкийн хэд хэдэн орон, түүний дотор Никарагуад айлчлах талаар тус улсын Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян мэдэгдлээ.
Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч "Иран улсыг удахгүй чөлөөлнө" гэж мэдэгдсэний хариуд "АНУ Ираныг чөлөөлөх тухай ярьж байна. Иран улс 43 жилийн өмнө чөлөөлөгдсөн. Бид тэдэнд захирагдахгүй болсныг хэлье" гэсэн билээ. Мөн Ираны 2015 онд дэлхийн том гүрнүүдтэй байгуулсан цөмийн гэрээг сэргээх яриа хэлэлцээ үргэлжилж байгааг тэрбээр хэлсэн юм.
Тэгвэл Ираны Ерөнхийлөгчийн эхнэр, сурган хүмүүжүүлэх болон сэтгэлзүйн ухааны профессор Жамиле Аламолхода саяхан “АНУ дэлхий дахинд Оросыг буруугаар сурталчилж байна” гэж ярьжээ.
Түүний үзэж буйгаар АНУ айлган сүрдүүлэх бодлого ашиглаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )