Туркт газар хөдлөлт болж, аюулын ДЭЭД ТҮВШИН зарлалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Туркийн зүүн өмнөд хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, байшин барилгууд сүйджээ.

Шанлыурфа мужид болсон уг газар хөдлөлтөөр Сиритэй хиллэдэг хилийн ойролцоох мужуудад байшин барилга сүйдсэн байна. “YeniSafak” сонины мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас бүрэн сүйдсэн барилгын тоо хамгийн багадаа нэг гэнэ.
 

Тус мужийн захирагч иргэддээ хандан аюулгүй газарт орохыг анхааруулаад байшин барилга сүйдсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Шанлыурфа мужид болсон хүчтэй газар хөдлөлттэй холбоотойгоор аюулын дээд түвшинг зарлажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top