Газар хөдлөлтөөр Сирийн Ерөнхий сайдын дүү АМИА АЛДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Турк болон Сирид болсон газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 3600 гаруй болсон билээ.

Сирид 711 хүн амиа алдаж, 1431 хүн гэмтэж бэртсэн юм. Газар хөдлөлтөөр байшин барилга нурах үеэр Сирийн Ерөнхий сайд Хусейн Арнусын дүү Насуб Арнус хүүхдүүдийн хамт амиа алджээ.

Хама мужид байшин сүйдэх үеэр Насуб Арнус болон түүний хүүхэд, ач, зээ болох 11 хүн барилгын нурангид дарагдсан байна.

Сирид газар хөдлөлт Латакиа, Алеппо, Хама, Тартус мужид мэдрэгдэж, байшин барилга сүйдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.132) 2023 оны 02 сарын 09

Энэ ч уг нь манай Зайсангийн сууцархуу л барилга байж дээ.

0  |  0
Top