Турк, Сирийг хамарсан газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 7200-г давсан талаар ДЭМБ-аас мэдээлжээ.
Туркийн Дэд ерөнхийлөгч Фуат Октайн хамгийн сүүлд мэдэгдсэнээр тус улсад амиа алдсан хүний тоо 5894, гэмтэж бэртсэн хүний тоо 34810 болсон байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган газар хөдлөлтөд өртсөн 10 мужид гурван сарын хугацаанд онц байдал зарлаад байгаа юм.
Дэлхийн 60 гаруй улс Турк болон Сирид тусламж үзүүлэхийг хүсэж, эмч, аврагчдаас бүрдсэн багаа илгээж эхэлсэн билээ.
Тэгвэл НҮБ Турк болон Сирийн ард түмэнд 25 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж илгээх аж.
Сэтгэгдэл ( 0 )