Туркт газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 6234 болж нэмэгджээ.
Газар хөдлөлтөөр гэмтэж бэртсэн хүний тоо 37011 болж, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Даваа гарагт шилжих шөнө болсон газар хөдлөлтийн дараа 280 гаруй удаа чичирхийлэл бүртгэгдэж, хоёр өдөр дараалан 4.6-5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улс даяар энэ сарын 12-ныг хүртэл гашуудал зарлаж, газар хөдлөлт болсон 10 мужид гурван сарын хугацаатай онц байдал зарласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )