Туркт амиа алдсан хүний тоо 12391 болжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Туркт газар хөдлөлтөөр амиа алдсан хүмүүсийн тоо 12391 болж нэмэгджээ.

Anadolu агентлагийн мэдээлснээр гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо бараг 63 мянгад хүрчээ.

Тэгвэл Сирид амиа алдсан хүний тоо 1260 гаруй болж, 2285 хүн гэмтэж бэртсэн байна.

Дээрх тоонууд нь амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо эцсийн байдлаараа гарсан нь биш юм. Эдгээр тоо нэмэгдэх төлөвтэй байгааг Турк, Сирийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

Турк, Сирийн нутгийг хамарсан хүчтэй газар хөдлөлтүүдийн дараа нийт 700 удаа чичирхийлэл бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top