Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 20 мянгыг давжээ.
Хүмүүс аймшигтай нөхцөл байдалд амьд үлдэхээр тэмцэж байна. Олон мянган байшин барилга балгас болж, олон арван гэр бүл орох оронгүй үлдсэн юм.
Аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг олох боломж маш бага болсон билээ.
Газар хөдлөлтийн улмаас Туркт амиа алдсан хүний тоо 17134 болсон бол Сирид 3162-оос дээш хүн амиа алдсан гэсэн хамгийн сүүлийн тоо гарчээ.
Одоо олон хүн байшин барилгын нурангин дор байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )