ДЭМБ-ын зүгээс “Газар хөдлөлтөд өртсөн хүмүүсийг амьдрах нөхцөлөөр хангах амаргүй даалгавар хүмүүнлэгийн байгууллагуудын өмнө тулгараад байна” гэж мэдэгджээ.
ДЭМБ-ын мэдээлснээр олон мянган хүн гадаа амьдрахаар хичээж байгаа аж. Тэдний амьдрах нөхцөл аймшигтай, муу, хасах хэмд ус, түлш, цахилгаан, холбоо харилцааны хэрэгсэлгүй байгаа юм.
Мөн олон мянган хүнд хохирол учруулж болзошгүй хоёрдогч гамшгийн бодит аюул байгаа аж. Газар хөдлөлтийн голомтын ойролцоох мужуудад дахин газар хөдөлж байгаа билээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган их сүйрэл дагуулсан газар хөдлөлтийн өмнө бэлтгэх боломжгүй байсан тухай ярьсан юм. Туркчүүд газар хөдлөлтөд муу бэлтгэсэн байсан гэсэн шүүмжлэлд тэрбээр дээрх хариултыг өгч, одоо бүх зүйл хяналтад байгааг хэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )